Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 14:13-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Есүс шавь нараасаа хоёр хүнийг явуулж, тэдэнд—Хот уруу ор. Ваартай ус авч яваа хүн та нартай тааралдана. Түүнийг дага.

14. Тэр хаашаа орно, тэр гэрийн эзэнд “Багш «Шавь нарынхаа хамт Дээгүүр Өнгөрөх Баярын зоог идэх Миний зочны өрөө хаана байна?» гэж хэлүүлж байна” гэж хэл.

15. Тэгээд тэр өөрөө та нарт зассан, бэлэн дээд том өрөөг үзүүлнэ. Тэнд та нар бидэнд зоог бэлд гэж айлдав.

16. Шавь нар нь гарч явж, хотод иржээ. Тэгээд Есүсийн айлдсан ёсоор айлаа олж, тэд Дээгүүр Өнгөрөх Баярт бэлдэв.

17. Орой болоход Есүс арван хоёрынхоо хамт ирлээ.

18. Тэд тухлан суугаад идэж байх үед Есүс—Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг нь буюу Надтай хамт хооллож буй хүн Надаас урвана гэлээ.

19. Тэд гунигтай болон, нэг нэгээрээ Түүнд—Би лав биш биз дээ? гэлээ.

20. Есүс тэдэнд—Тэр нь арван хоёрын нэг, Надтай хамт нэг хуланд гар дүрж байгаа нэг нь мөн.

21. Яагаад гэвэл Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэж айлдав.

22. Тэднийг зооглон байх зуур Есүс талх аваад ерөөсний дараа, хуваан тэдэнд өгөөд,—Үүнийг ав. Энэ бол Миний бие гэв.

23. Тэр аяга авч, талархал өргөөд, аягаа тэдэнд өгөв. Тэд цөмөөрөө түүнээс уулаа.

бүрэн бүлгийг уншина уу Марk 14