Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 13:33-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй.

34. Энэ нь гэрээ орхиж, боолууддаа үүрэг өгч, хүн бүрд хийх ажлыг нь оноож, мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушаагаад аянд явж буй хүнтэй адил юм.

35. Тиймээс сонор сэрэмжтэй байгтун. Учир нь гэрийн эзэн орой юм уу, эсвэл шөнө дунд, эсвэл тахиа донгодоход, эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй.

36. Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий.

37. Би та нарт хэлж байгаагаа бүгдэд хэлж байна. “Сонор сэрэмжтэй байгтун” хэмээн айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Марk 13