Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 13:22-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Учир нь хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг төөрөлдүүлэхийн тулд тэмдгүүд болон гайхамшгуудыг харуулах болно.

23. Харин болгоомжлогтун. Үзэгтүн. Би та нарт бүхнийг урьдаас хэлсэн.

24. Харин тэр өдрүүдэд тэрхүү гай гамшгийн дараа нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй,

25. одод тэнгэрээс унаж, тэнгэр дэх хүчнүүд сэгсрэгдэх болно.

26. Тэгэхэд Хүний Хүү агуу сүр хүч, алдрын хамт үүлэн дунд ирэхийг тэд харна.

27. Дараа нь Тэр тэнгэр элч нарыг илгээж, Өөрийн сонгогдогсдыг дэлхийн хамгийн хязгаараас тэнгэрийн хаяа хүртэл дөрвөн салхинаас цуглуулна.

28. Одоо инжрийн модноос сургаалт зүйрлэлийг сурч ав. Инжрийн модны мөчир хэдийн зөөлөрч, навчис гаргах үед зун ойртжээ гэдгийг та нар мэддэг.

29. Түүнчлэн энэ бүхэн тохиолдохыг хараад, Түүний ойрхон байгааг, үүдэн дээр чинь байгааг та нар бас мэддэг.

30. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүгд болохоос өмнө энэ үеийнхэн өнгөрөн одохгүй.

31. Тэнгэр, газар өнгөрөн одох боловч, Миний үгс өнгөрөхгүй.

бүрэн бүлгийг уншина уу Марk 13