Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 13:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Есүсийг сүмээс гарах үед шавь нарынх нь нэг нь—Багш аа, хараач, ямар том чулуунууд вэ, ямар сүрлэг барилгууд вэ? гэхэд

2. Есүс түүнд—Чи эдгээр агуу барилгуудыг харж байна уу? Нэг ч чулуу нөгөө чулуун дээр давхарлагдаж үлдэхгүй. Бүгд нурах болно гэв.

3. Сүмийн эсрэг талд байдаг Чидун уулан дээр Есүсийг сууж байхад нь Петр, Иаков, Иохан, Андрей нар тусгайлан, Түүнээс асууж—

4. Хэзээ тийм юм болох юм бэ? Тэр бүхэн биелэгдэх үед ямар тэмдэг бий болох вэ? Бидэнд хэлээч хэмээв.

5. Есүс тэдэнд—Та нарыг хэн ч төөрүүлэхгүйн тулд та нар болгоомжлогтун.

6. Олон хүн Миний нэрээр ирж, “Би бол Тэр” гэж хэлээд олон хүнийг төөрөлдүүлнэ.

7. Та нар дайн болон дайн дажны сураг чимээ сонсвол, бүү ай. Тэдгээр нь болох ёстой юм. Харин энэ нь хараахан төгсгөл бишээ.

8. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Олон газар хөдлөлтүүд болно. Бас өлсгөлөнгүүд болно. Эдгээр нь төрөх өвдөлтийн зөвхөн эхлэл нь юм.

9. Харин сэрэмжтэй байгтун. Учир нь хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болон захирагчид, хаадын өмнө зогсох болно.

10. Эхлээд сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглагдсан байх ёстой.

11. Тэд та нарыг барьж, тушаах үед юу хэлэх тухайд урьдаас бүү санаа зов. Харин тэр цагт та нарт юу өгөгдөнө, түүнийг хэл. Яагаад гэвэл яригч нь та нар биш, харин Ариун Сүнс юм.

бүрэн бүлгийг уншина уу Марk 13