Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 12:7-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Харин усан үзмийн тариаланчид бие биедээ “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирцгээ. Түүнийг алчихъя. Өмч нь биднийх болно” гэцгээж,

8. түүнийг барьж авч, алаад усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяжээ.

9. Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн юу хийх вэ? Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөж цэцэрлэгээ өөр хүмүүст өгнө.

10. Та нар“Барилгачдын голсон чулуу булангийн тулгуур чулуу болов.

11. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөдБидний нүдэнд гайхалтай юм” гэсэн Судрыг уншаагүй гэж үү?гэлээ.

12. Тэд Есүсийг барихаар завдаж байсан боловч ард олноос айв. Учир нь Есүс өөрсдийнх нь эсрэг сургаалт зүйрлэл айлдсаныг хүмүүс ойлгосон байв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.

13. Тэд Түүнийг үгэнд нь урхидаж барихын тулд фарисай болон херодынхны зарим хүмүүсийг Есүс уруу явуулав.

14. Тэд ирээд Түүнд—Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнд ч тал засдаггүйг тань болон хэнийг ч ялгадаггүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? Бид төлөх ёстой юу, эсвэл төлөх ёсгүй юу? гэж асуутал,

15. Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг нь мэдээд, тэдэнд—Та нар Намайг юунд сорино вэ? Надад денар үзүүл гэв.

16. Тэд нэг денар авчирсанд Есүс—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд, тэд—Цезарийнх гэлээ.

17. Есүс тэдэнд—Цезарийн юмыг Цезарьт өг. Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд Түүнийг гайхацгаав.

18. (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Есүс уруу ирж, Түүнийг байцаан,—

19. Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл, дүү нь тэр эмийг эхнэрээ болгон авч ахдаа үр удмыг нь төрүүлж өсгө” гэж бичсэн.

20. Ах дүү долоон хүн байжээ. Ууган нь эхнэр авч гэнэ. Нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй.

21. Хоёр дахь нь тэр эмийг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил.

22. Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Эцэст нь тэр эмэгтэй бас нас баржээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 12