Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 12:37-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Давид өөрөө Түүнийг “Эзэн” гэж дуудсан. Тэгвэл Тэр яаж түүний хүү байж таарах вэ? гэж айлдав. Үй олон хүн Түүнийг баяртайгаар сонсож байв.

38. Тэр Өөрийн сургаалдаа айлдруун—Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт нөмрөгтэй явж, хөл ихтэй газруудад хүндлүүлэн мэндлүүлэх дуртай.

39. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд

40. бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эд нар үлэмж шийтгэл хүлээнэ гэв.

41. Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд олон түмэн хэрхэн зэс зоос хийхийг ажиглаж байв. Олон баячуул их хэмжээгээр нь хийж байлаа.

42. Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ.

43. Есүс Өөр уруугаа шавь нараа дуудаад—Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүмүүсээс илүүг өглөө.

44. Яагаад гэвэл хүмүүс бүгд илүүдлээсээ хийсэн. Харин энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдийгээ, амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Марk 12