Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 12:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэд Түүнийг үгэнд нь урхидаж барихын тулд фарисай болон херодынхны зарим хүмүүсийг Есүс уруу явуулав.

14. Тэд ирээд Түүнд—Багш аа, бид Таны үнэнч хийгээд хэнд ч тал засдаггүйг тань болон хэнийг ч ялгадаггүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань мэднэ. Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? Бид төлөх ёстой юу, эсвэл төлөх ёсгүй юу? гэж асуутал,

15. Есүс тэднийг хоёр нүүр гаргаж байгааг нь мэдээд, тэдэнд—Та нар Намайг юунд сорино вэ? Надад денар үзүүл гэв.

16. Тэд нэг денар авчирсанд Есүс—Энэ хэний дүрс, бичээс вэ? гэхэд, тэд—Цезарийнх гэлээ.

17. Есүс тэдэнд—Цезарийн юмыг Цезарьт өг. Бурханы юмыг Бурханд өг гэж айлдлаа. Тэд Түүнийг гайхацгаав.

18. (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Есүс уруу ирж, Түүнийг байцаан,—

19. Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл, дүү нь тэр эмийг эхнэрээ болгон авч ахдаа үр удмыг нь төрүүлж өсгө” гэж бичсэн.

20. Ах дүү долоон хүн байжээ. Ууган нь эхнэр авч гэнэ. Нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй.

21. Хоёр дахь нь тэр эмийг авч, нас барахдаа үр удмаа үлдээсэнгүй. Гурав дахь нь ч бас адил.

22. Тэгсээр долуулаа үр удмаа үлдээсэнгүй. Эцэст нь тэр эмэгтэй бас нас баржээ.

23. Амилалтад [тэд амилахад] тэр хэний эхнэр болох вэ? Яагаад гэвэл тэр долоо бүгдээрээ түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэхэд нь

24. Есүс тэдэнд—Энэ чинь та нар Бурханы хүчийг ч, Судрыг ч ойлгоогүйгээс төөрөлдөж байгаа хэрэг бус уу?

25. Учир нь үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, хадамд гарах ч үгүй. Харин тэд тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болно.

бүрэн бүлгийг уншина уу Марk 12