Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 12:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв.—Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, усан үзэм шахах савыг суулгах газрыг малтаж, цамхаг босгожээ. Үүнийгээ усан үзмийн тариаланчдад түрээслээд, аянд явж гэнэ.

2. Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар боолоо илгээв.

3. Тэд боолыг нь барьж авч, зодоод гар хоосон буцаажээ.

4. Тэр дахин өөр боолоо тариаланчид уруу явуултал толгойг нь хага цохиж, гутаан доромжилжээ.

5. Тэр өөр нэгнийг илгээтэл, тэд түүнийг нь алав. Өөр олон хүнийг ч мөн адил заримыг нь зодож, заримыг нь алжээ.

6. Илгээх ганцхан хүн түүнд үлдсэн нь хайртай хүү нь байлаа. Тэр хүн “Тэд миний хүүг хүндэтгэнэ” гээд хүүгээ хамгийн сүүлд тэдэн уруу явуулав.

7. Харин усан үзмийн тариаланчид бие биедээ “Энэ чинь өв залгамжлагч байна. Ирцгээ. Түүнийг алчихъя. Өмч нь биднийх болно” гэцгээж,

8. түүнийг барьж авч, алаад усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяжээ.

9. Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн юу хийх вэ? Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөж цэцэрлэгээ өөр хүмүүст өгнө.

10. Та нар“Барилгачдын голсон чулуу булангийн тулгуур чулуу болов.

бүрэн бүлгийг уншина уу Марk 12