Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 11:9-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Өмнө хойно нь явсан хүмүүс хашхиралдан—Хосанна!Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!

10. Бидний эцэг Давидын ирж буй хаанчлал ерөөлтэй.Хамгийн дээдэд Хосанна!гэцгээж байлаа.

11. Есүс Иерусалимд ирж, сүмд оров. Эргэн тойрноо харсны дараа цаг хэдийн орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт гарч Бетаныг зүглэв.

12. Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ.

13. Тэгээд холоос навчит инжрийн модыг харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр хүрч ирээд навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн улирал болоогүй байв.

14. Есүс тэр модонд—Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.

15. Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд юм худалдаж байсан болон худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн, мөнгө сольдог хүмүүсийн ширээнүүдийг, тагтаа зарж байсан хүмүүсийн сандлуудыг нь хөмрүүлж унагаав.

16. Тэрээр сав суулга зөөж сүмээр дайрч явахыг хэнд ч зөвшөөрсөнгүй.

17. Есүс сурган, тэдэнд хандан—“Миний гэр бол бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэнэ” гэж бичигдээгүй гэж үү? Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 11