Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 11:3-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хэрэв хэн нэгэн хүн та нараас “Та нар яагаад ингэж байна?” гэж асуувал “Энэ дудран Эзэнд хэрэгтэй. Удахгүй тэр үүнийг чинь буцааж явуулна” гэж хэлээрэй гэв.

4. Тэд явж, гудамжинд хаалганы гадаа уяатай дудранг олж, уяаг нь тайлав.

5. Тэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь—Та нар юу хийж байгаа юм бэ, дудрангаа уяанаас нь тайлж байгаа юм уу? гэхэд,

6. тэд Есүсийн айлдсаны дагуу хэлэхэд хүмүүс тэднийг явуулав.

7. Тэд дудранг Есүс уруу авчраад, дээр нь хувцсаа тохоход Есүс мордов.

8. Олон хүмүүс хувцсаа, зарим нь талбайгаас цавчиж авчирсан найлзуурыг зам дээр дэвсжээ.

9. Өмнө хойно нь явсан хүмүүс хашхиралдан—Хосанна!Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!

10. Бидний эцэг Давидын ирж буй хаанчлал ерөөлтэй.Хамгийн дээдэд Хосанна!гэцгээж байлаа.

11. Есүс Иерусалимд ирж, сүмд оров. Эргэн тойрноо харсны дараа цаг хэдийн орой болсон тул Есүс арван хоёрынхоо хамт гарч Бетаныг зүглэв.

12. Маргааш нь тэднийг Бетанаас гарах үед Есүс өлсжээ.

13. Тэгээд холоос навчит инжрийн модыг харж, модноос юм олж юу магад гээд явлаа. Тэр хүрч ирээд навчнаас өөр юу ч олсонгүй. Учир нь инжрийн улирал болоогүй байв.

14. Есүс тэр модонд—Чамаас хэн ч хэзээ ч дахиж жимс бүү идэг! гэв. Шавь нар нь сонсож байлаа.

15. Тэд Иерусалимд ирцгээлээ. Есүс сүмд ороод, тэнд юм худалдаж байсан болон худалдан авч байсан хүмүүсийг хөөж эхлэн, мөнгө сольдог хүмүүсийн ширээнүүдийг, тагтаа зарж байсан хүмүүсийн сандлуудыг нь хөмрүүлж унагаав.

16. Тэрээр сав суулга зөөж сүмээр дайрч явахыг хэнд ч зөвшөөрсөнгүй.

17. Есүс сурган, тэдэнд хандан—“Миний гэр бол бүх үндэстний залбирлын гэр гэж нэрлэгдэнэ” гэж бичигдээгүй гэж үү? Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үүр болгожээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Марk 11