Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 10:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Есүс хариуд нь тэдэнд—Мосе та нарт юу гэж тушаасан бэ? гэсэнд,

4. тэд—Салалтыг гэрчилсэн бичиг үйлдээд эхнэрээсээ салж болохыг Мосе эр хүнд зөвшөөрсөн шүү дээ гэв.

5. Гэтэл Есүс—Та нарын зүрх чинь хатуу тул Мосе та нарт тийм хууль бичиж өгсөн юм.

6. Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр, эмээр бүтээсэн.

7. Тийм учраас эр хүн эцэг, эхээ орхиж [эхнэртэйгээ нэгдэнэ].

8. Хоёул нэг бие болно. Тэд цаашдаа хоёр биш харин нэг махан бие мөн.

9. Тиймээс Бурханы хамтад нь холбосон юмыг хэн ч бүү салгаг гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Марk 10