Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Марk 10:21-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Есүс түүнийг ширтэн харж, хайрлан—Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн бүх өмчөө зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага гэж айлдав.

22. Гэвч энэ үгнээс болж өнөөх хүний царай нь барайж, гунигтайгаар яваад өгөв. Учир нь тэр их хөрөнгөтэй хүн байжээ.

23. Есүс тойруулж хараад Өөрийн шавь нартаа—Чинээлэг хүмүүсийн хувьд Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ! гэв.

24. Шавь нар Түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахиж—Хүүхдүүд ээ, Бурханы хаанчлалд орох нь ямар хэцүү вэ!

25. Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү хялбар ажээ гэсэнд

26. тэд бүр ч илүү гайхаж, Түүнд—Тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ? гэцгээв.

27. Есүс тэднийг хараад—Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.

28. Петр Түүнд—Хар л даа. Бид бүхнийг орхиод Таныг дагасан гээд ярьж эхлэв.

29. Есүс—Үнэнээр Би та нарт хэлье. Хэн Миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эх, эцгээ, үр хүүхэд, эдлэн газраа орхино,

30. тэр хүн одоо энэ үед гэр орноо, ах дүү, эгч дүүгээ, эхээ, үр хүүхэд, эдлэн газраа хавчлагатай хамт зуу дахин илүү авна. Мөн ирэх үед мөнх амийг авна.

31. Гэвч эхэнд байх олон хүн сүүлчийнх болно, сүүлчийнх нь эхнийх болно гэлээ.

32. Тэд Иерусалим орохоор замдаа явж байв. Есүс тэдний өмнө нь явж байлаа. Тэд гайхаж байсан бөгөөд дагалдаж явсан хүмүүс нь айж байв. Есүс дахиад л арван хоёрыгоо тусад нь авч, Өөрт нь юу тохиолдох тухай тэдэнд айлдаж эхлэв.—

33. Харагтун, бид Иерусалимыг зорьж явна. Хүний Хүү ахлах тахилч нарт болон хуулийн багш нарт тушаагдах болно. Тэд Түүнд алах ял тулгаж, Түүнийг харь үндэстэнд тушаана.

бүрэн бүлгийг уншина уу Марk 10