Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 9:56-61 Ариун Библи, 2004 (АБ2004)

56. Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав.

57. Тэднийг замд явж байтал хэн нэг нь Түүнд—Би Таныг хаа ч явсан дагая гэв.

58. Есүс түүнд—Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй гээд

59. өөр нэгэнд—Намайг дага гэхэд тэр хүн—Эхлээд явж, эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ.

60. Гэтэл Есүс—Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж, Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв.

61. Бас өөр нэг нь Түүнд—Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд

бүрэн бүлгийг уншина уу Лук 9