Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 9:55-59 Ариун Библи, 2004 (АБ2004)

55. Тэр эргэн тэднийг зэмлэв.[—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй.

56. Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав.

57. Тэднийг замд явж байтал хэн нэг нь Түүнд—Би Таныг хаа ч явсан дагая гэв.

58. Есүс түүнд—Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй гээд

59. өөр нэгэнд—Намайг дага гэхэд тэр хүн—Эхлээд явж, эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 9