Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 9:42-58 Ариун Библи, 2004 (АБ2004)

42. Ойртон ирэх зуур нь чөтгөр түүнийг газар унагахад хүү татвалзаж гарав. Гэвч Есүс тэр бузар сүнсийг зэмлээд, хүүг эдгээж, эцэгт нь эргүүлэн өгөв.

43. Бурханы аугааг бүгд бахдан байлаа.Есүсийн үйлдсэн бүхнийг хүн бүр гайхаж байхад нь Тэр шавь нартаа—

44. Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдах гэж байна. Иймээс эдгээр үгсийг чихэндээ шингээ гэв.

45. Гэвч тэд хэлснийг нь ойлгосонгүй. Тэдэнд ойлгуулахгүйн тулд энэ үгс нь учир битүүлэг байжээ. Тэд Түүнээс хэлсэн үгийн тухай асуухаас ч эмээцгээв.

46. Хэн нь хамгийн агуу болох тухай маргаан шавь нарын дунд өрнөв.

47. Харин Есүс тэдний зүрхэн дэх бодол санааг мэдэн, нэгэн хүүхдийг авч дэргэдээ зогсоогоод,—

48. Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авдаг. Учир нь та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм гэж тэдэнд хэлэв.

49. Иохан—Эзэнтэн, Таны нэрээр чөтгөрүүдийг зайлуулж байгаа нэг хүнийг бид хараад түүнд саад хийв. Яагаад гэвэл тэр хүн бидэнтэй хамт дагадаггүй шүү дээ гэхэд нь

50. Есүс—Түүнд бүү саад хий. Хэн та нарыг үл эсэргүүцнэ, тэр нь та нарын талд юм гэж айлдав.

51. Түүний дээш аваачигдах өдрүүд ойртож байсан үед Есүс шийдвэртэйгээр Иерусалимыг зорьлоо.

52. Тэр Өөрийн өмнө элч нараа илгээв. Тэд явж, Түүний төлөөх бэлтгэлийг хангахаар самаричуудын сууринд очжээ.

53. Тэр Иерусалимыг зорин явж байсан тул тэндхийн хүмүүс Түүнийг хүлээн авсангүй.

54. Түүний шавь нар болох Иаков, Иохан нар үүнийг хараад, Түүнд—Эзэн, тэднийг сөнөөхийн тул тэнгэрээс гал буугтун гэж бид тушаахыг Та хүсэхсэн болов уу? гэхэд

55. Тэр эргэн тэднийг зэмлэв.[—Та нар ямар сүнснээс байгаагаа мэдэхгүй.

56. Учир нь Хүний Хүү хүмүүсийн амийг хөнөөхийн тулд биш, харин аврахаар ирсэн гэжээ.] Тэгээд тэд өөр суурин уруу явцгаав.

57. Тэднийг замд явж байтал хэн нэг нь Түүнд—Би Таныг хаа ч явсан дагая гэв.

58. Есүс түүнд—Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй гээд

бүрэн бүлгийг уншина уу Лук 9