Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 9:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Өдөр хэвийх үед арван хоёр нь Түүн уруу ирж,—Хурсан олныг энэ хавийн суурингууд уруу явуулъя. Тэд тэнд очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд эзгүй зэлүүд газар байна шүү дээ гэв.

13. Харин Тэр тэдэнд—Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд—Бид явж, энэ бүх хүмүүст зориулан идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юм алга гэжээ.

14. (Тэнд таван мянгаад эрчүүд байсан юм) Тэр шавь нартаа—Тэднийг тавь тавиар нь бүлэглэн суулга гэв.

15. Тэд ч бүгдийг тэгж суулгажээ.

16. Есүс таван талх, хоёр загасыг авч, тэнгэр өөд хараад, ерөөн талх загасаа хувааж, олон түмэнд тараан өгүүлэхээр шавь нартаа өгөв.

17. Тэд бүгд идэж цадав. Хүмүүсийн орхисон хэлтэрхийнүүдийг цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

18. Нэгэн удаа Тэр ганцаараа залбирч байжээ. Шавь нар нь ч Түүнтэй цуг байв. Тэр тэднээс—Хүмүүс Намайг хэн гэж ярьж байна? гэж асуухад

19. тэд—Зарим нь баптисм хүртээгч Иохан гэдэг. Зарим нь Елиа, харин өөр бусад нь эртний нэгэн эш үзүүлэгч дахин амилсан гэдэг гэв.—

20. Харин та нар Намайг хэн гэж ярьдаг вэ? гэхэд Петр—Бурханы Христ гэжээ.

21. Харин Есүс тэдэнд энэ тухай хэнд ч хэлж болохгүйг анхааруулаад,—

22. Хүний Хүү олон зовлон эдэлж, ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзэгдэж, алуулна. Тэгээд гурав дахь өдрөө амилна гэв.

23. Тэр тэдэнд бүгдэд нь хандаж—Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага.

бүрэн бүлгийг уншина уу Лук 9