Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 9:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Есүс арван хоёроо хамтад нь дуудаад өвчнийг эдгээх, бүх чөтгөрийг зайлуулах эрх мэдэл, хүчийг тэдэнд өгчээ.

2. Бурханы хаанчлалыг тунхаглуулахын тулд, мөн өвчтэй хүмүүсийг эдгээлгэхийн тулд Тэр тэднийг илгээв.

3. Тэр тэдэнд—Замдаа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мөнгө ч авч болохгүй. Хоёр цамц ч авч болохгүй.

4. Та нар ямар ч айлд орно, явтлаа тэндээ бай.

5. Та нарыг хүлээн авахгүй хүмүүсийн хувьд, хотоос нь гарч явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлийнхөө тоосыг сэгсрэн унага гэжээ.

6. Тэндээс тэд суурингуудаар явж эхлэн, сайн мэдээг дэлгэрүүлэн, хаа сайгүй эдгээж байлаа.

7. Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод, бүр алмайрч орхижээ. Юу гэвэл зарим нь Иохан үхэгсдээс амилсан гэж,

8. зарим нь Елиа үзэгдсэн ч гэж, зарим нь эртний эш үзүүлэгчдээс нэг нь амилсан гэж ярьж байжээ.

9. Херод—Би өөрөө Иоханыг цаазлуулсан. Тэгвэл өөрийнх нь талаар надад иймэрхүү зүйл сонсогдоод байгаа тэр хүн хэн юм бэ? гэв. Тэр Түүнийг харахыг эрмэлзэж байлаа.

10. Элч нар эргэж ирээд, өөрсдийн хийсэн бүхнээ Түүнд тайлагнав. Тэгээд Тэр тэднийг дагуулан хэдүүлхнээ Бетсайд хэмээх хотыг зүглэн явлаа.

11. Гэвч олон түмэн үүнийг нь мэдээд, Түүнийг дагажээ. Тэр тэднийг угтан авч, Бурханы хаанчлалын тухай тэдэнд яриад, эдгээлт хэрэгтэй хүмүүсийг нь эдгээв.

12. Өдөр хэвийх үед арван хоёр нь Түүн уруу ирж,—Хурсан олныг энэ хавийн суурингууд уруу явуулъя. Тэд тэнд очиж хоноглох газар, унд хоол олог. Учир нь бид энд эзгүй зэлүүд газар байна шүү дээ гэв.

13. Харин Тэр тэдэнд—Та нар тэдэнд идэх юм өг гэхэд тэд—Бид явж, энэ бүх хүмүүст зориулан идэх хоол хүнс худалдаж авахгүй л бол, бидэнд таван талх, хоёр загаснаас илүү юм алга гэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 9