Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 8:46-56 Ариун Библи, 2004 (АБ2004)

46. харин Есүс—Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ.

47. Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унаж, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа.

48. Есүс түүнд—Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.

49. Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж,—Охин чинь үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд гэж хэлэв.

50. Харин Есүс үүнийг сонсоод, Иайрт—Бүү ай, зөвхөн итгэ. Тэр зүгээр болно гэлээ.

51. Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй.

52. Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс—Уйлахаа боль. Охин үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд

53. охин үхсэнийг мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв.

54. Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж,—Охин минь, бос гэж дуудсанд

55. түүний сүнс эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс, охинд идэх юм өг гэжээ.

56. Охины эцэг эх нь гайхсан байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.

бүрэн бүлгийг уншина уу Лук 8