Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 8:46-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

46. харин Есүс—Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ.

47. Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унаж, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа.

48. Есүс түүнд—Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.

49. Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж,—Охин чинь үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд гэж хэлэв.

50. Харин Есүс үүнийг сонсоод, Иайрт—Бүү ай, зөвхөн итгэ. Тэр зүгээр болно гэлээ.

51. Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй.

бүрэн бүлгийг уншина уу Лук 8