Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 8:40-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

40. Буцаж ирэхэд нь олон түмэн Есүсийг угтан авав. Учир нь тэд бүгд Түүнийг хүлээж байсан билээ.

41. Үзэгтүн, синагогийн ахлагч Иайр гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэртээ очихыг Түүнээс гуйжээ.

42. Учир нь Иайр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа.

43. Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ.

44. Тэр эмэгтэй Есүсийн ард очиж, хувцасных нь хормойд гар хүртэл тэр даруй цус алдах нь зогсов.

45. Есүс—Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд—Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ гэж хэлэхэд

46. харин Есүс—Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ.

47. Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унаж, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа.

48. Есүс түүнд—Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.

49. Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж,—Охин чинь үхсэн. Та цаашид Багшид бүү төвөг уд гэж хэлэв.

50. Харин Есүс үүнийг сонсоод, Иайрт—Бүү ай, зөвхөн итгэ. Тэр зүгээр болно гэлээ.

51. Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс өөр хэнийг ч орохыг зөвшөөрсөнгүй.

52. Бүгд л уйлан хайлж, охины хойноос гашуудан байлаа. Харин Есүс—Уйлахаа боль. Охин үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд

бүрэн бүлгийг уншина уу Лук 8