Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 8:29-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Учир нь Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тушаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дөнгөлөгдөөд харуулын хяналтан дор байсан авч дөнгөө тастан хаяад чөтгөрөөр хөтлүүлэн цөл уруу явдаг байлаа.

30. Есүс түүнээс—Нэр чинь хэн бэ? гэж асуухад тэр—Легион гэв. Учир нь түүнд олон чөтгөр шүглэсэн байжээ.

31. Чөтгөрүүд өөрсдийг нь ёроолгүй гүн уруу зайл хэмээн бүү тушаагаач гэж Түүнээс гуйж байлаа.

32. Тэнд ууланд гахайн олон сүрэг идээшилж байжээ. Чөтгөрүүд өөрсдийг нь гахайнд оруулаач гэж гуйсанд Тэр зөвшөөрөв.

33. Чөтгөрүүд хүнээс гарч гахайнуудад шүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нуурт унан живцгээжээ.

34. Юу болсныг гахайчид хараад гүйн одож, үүний тухай хот хөдөөгүй зар түгээв.

35. Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс уруу очиход чөтгөрөөс салсан өнөөх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж байхыг олж хараад сүрдэцгээв.

36. Үүнийг харсан хүмүүс чөтгөрт эзэмдүүлсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ.

37. Тэр хавийн болоод Герас нутгийн бүх хүмүүс тэндээс явахыг Түүнээс гуйв. Учир нь тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцан явжээ.

38. Харин чөтгөрүүдээс салсан мөнөөх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж,—

39. Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг ярь гэж айлджээ. Тэгээд тэр хүн Есүс өөрт нь ямар агуу зүйл хийж өгснийг хот даяар тунхагласаар явж одлоо.

40. Буцаж ирэхэд нь олон түмэн Есүсийг угтан авав. Учир нь тэд бүгд Түүнийг хүлээж байсан билээ.

41. Үзэгтүн, синагогийн ахлагч Иайр гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэртээ очихыг Түүнээс гуйжээ.

42. Учир нь Иайр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа.

43. Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 8