Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 8:19-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэгтэл эх, дүү нар нь Түүн уруу ирэв. Маш олон хүн байсан учир тэд Түүн уруу очиж чадаагүй тул

20. Түүнд—Эх, дүү нар тань гадаа зогсож байна. Тантай уулзах гэнэ гэж хэлүүлэв.

21. Харин Есүс тэдэнд—Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгчид нь Миний эх, Миний дүү нар мөн гэжээ.

22. Тэдгээр өдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс шавь нартайгаа завинд суугаад, тэдэнд—Нуурын нөгөө эрэг уруу явцгаая гэв.

23. Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв.

24. Тэд Түүн уруу очиж сэрээгээд,—Эзэн минь, Эзэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зэмлэхэд, салхи намдаж, нам гүм болов.

25. Тэр шавь нартаа—Итгэл чинь хаана байна? гэхэд тэдний айх гайхах нь зэрэгцэж, нэг нэгэндээ—Салхи, усанд хүртэл тушаахад тэд захирагдаж байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Лук 8