Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 7:34-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. Хүний Хүү ирээд, идэж уутал та нар “Харцгаа, ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр” гэцгээдэг.

35. Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдүүдээрээ зөвтгөгддөг гэв.

36. Фарисайчуудын нэг нь Түүнээс өөртэй нь хамт зоог барихыг хүсжээ. Есүс мөнөөх фарисай хүний гэрт орж тухлан суув.

37. Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч,

38. Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов.

39. Есүсийг урьсан фарисай хүн үүнийг хараад,—Хэрэв энэ хүн эш үзүүлэгч мөн байсан юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүний нүгэлт хүн болохыг нь мэдэх учиртайсан хэмээн дотроо бодсонд,

40. Есүс хариуд нь—Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон—Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ.—

41. Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв.

42. Тэд төлөх чадваргүй тул өнөөх хүн тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол? гэхэд нь,

бүрэн бүлгийг уншина уу Лук 7