Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 7:30-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв.—

31. Тэгвэл энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ?

32. Тэд зах дээр суугаад бие биеэ дуудан, “Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид та нарт гашуудлын дуу дуулахад та нар гашуудан уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм.

33. Учир нь баптисм хүртээгч Иохан ирээд, талх идэж, дарс уухгүй байхад нь та нар “Түүнд чөтгөр шүгэлсэн байна” гэдэг.

34. Хүний Хүү ирээд, идэж уутал та нар “Харцгаа, ховдог, архичин, татвар хураагч болон нүгэлтнүүдийн анд нөхөр” гэцгээдэг.

35. Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдүүдээрээ зөвтгөгддөг гэв.

36. Фарисайчуудын нэг нь Түүнээс өөртэй нь хамт зоог барихыг хүсжээ. Есүс мөнөөх фарисай хүний гэрт орж тухлан суув.

37. Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч,

38. Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов.

бүрэн бүлгийг уншина уу Лук 7