Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 6:46-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

46. Та нар Намайг “Эзэн, Эзэн” гэж дууддаг хэрнээ юунд Миний айлдсаныг хийдэггүй юм бэ?

47. Над уруу ирж, үгийг минь сонсоод түүнийхээ дагуу үйлдэгч аливаа хүн хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя.

48. Тийм хүн нь барьж буй байшингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан нэгэнтэй адил юм. Үер бууж гол халин байшинг нүдсэн боловч хөдөлгөж чадсангүй. Юу гэвэл байшин бат бөх баригдсан ажээ.

49. Харин сонсоод, үүнийхээ дагуу үйлддэггүй нэг нь газар дээр суурь тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшинг дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүйрэл үлэмж болов гэж сургалаа.

бүрэн бүлгийг уншина уу Лук 6