Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 6:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар өөр хоорондоо ярилцацгаав.

12. Тэдгээр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.

13. Өглөө болоход Тэр шавь нараа Өөр уруугаа дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон, элч нар гэж нэрлэжээ.

14. Тэдгээр нь Петр гэж нэрлэгдсэн Симон болон түүний дүү Андрей, Иаков, Иохан, Филип, Бартоломай,

15. Матай, Томас, Алфайн хүү Иаков, Зеалот гэгдэх Симон,

16. Иаковын хүү Иудас, урвагч болсон Искариотын Иудас нар болой.

17. Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд буун ирж зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бөгөөд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн

18. Түүнийг сонсохоор, бас өвчнөө эдгээлгэхээр иржээ. Мөн бузар сүнсэнд зовоогдсон хүмүүс ч илааршиж байв.

19. Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв.

20. Есүс шавь нарын зүг харцаа хандуулан—Ядуус та нар ерөөлтэй еэ! Учир нь Бурханы хаанчлал та нарынх юм.

21. Эдүгээ өлсөж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар цатгагдах болно. Эдүгээ гашуудан уйлж буй та нар ерөөлтэй еэ! Учир нь та нар инээх болно.

22. Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!

23. Тэр өдөр баярла, баясан цовхч. Юу гэвэл тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ. Учир нь тэдний эцэг өвгөд эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Лук 6