Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 6:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Нэгэн Амралтын өдөр Тэр тариан талбайгаар дайран өнгөрч байлаа. Шавь нар нь тариан түрүү шувтран авч гартаа цайруулан идэж байжээ.

2. Харин фарисайчуудын зарим нь—Та нар чинь Амралтын өдөр хууль бус зүйл юунд үйлдэнэ вэ? гэхэд

3. Есүс—Давид болон түүнтэй хамт байгсад өлсөхдөө юу хийснийг нь та нар уншаагүй юу?

4. Тэр Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас авч идсэн төдийгүй мөн нөхөддөө өгсөн шүү дээ гээд,

5. тэдэнд—Хүний Хүү нь Амралтын өдрийн Эзэн мөн гэлээ.

6. Өөр нэгэн Амралтын өдөр Түүнийг синагогт орж, сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатангиржсан хүн байжээ.

7. Фарисайчууд болон хуулийн багш нар Түүнийг буруутгах шалтаг олохын тулд Амралтын өдөр тэр хүнийг Есүс эдгээх эсэхийг нь ажиглан ширтэж байлаа.

8. Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд—Бос, урагшаа гар гэсэнд, тэр босож урагшаа гарлаа.

9. Есүс тэдэнд хандан—Би та нараас асууя, Амралтын өдөр сайныг эсвэл мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хөнөөхийн аль нь ёсонд нийцэх вэ? гээд,

бүрэн бүлгийг уншина уу Лук 6