Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 5:27-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Дараа нь Тэр гарч яван, татвар хураагч Леви гэгч хүнийг татварын газар суухыг хараад,—Намайг дага гэж түүнд хэлэхэд

28. тэр хамаг юмаа ардаа орхин босож, Түүнийг дагалаа.

29. Леви Есүст зориулж гэртээ том зоог барив. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ.

30. Фарисайчууд, мөн тэдний хуулийн багш нар—Та нар чинь яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдийн хамт идэж, ууж байдаг билээ? гэж Түүний шавь нарт дургүйцэн хэлэхэд

31. Есүс тэдэнд—Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй.

32. Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм гэв.

33. Тэд Түүнд—Иоханы шавь нар байнга мацаг барьж, залбирлаа өргөдөг. Фарисайчуудын шавь нар ч мөн адил үйлддэг. Харин Таных идэж, ууцгаах юм гэсэнд

34. Есүс тэдэнд—Шинэ хүргэнийг байхад та нар хүргэний бараа бологчдыг мацаг бариулж болохгүй биз дээ?

35. Харин тэр өдрүүд ирнэ. Шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүдэд тэд мацаг барина гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 5