Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 5:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Түүнийг Геннесаретын нуурын дэргэд зогсож байхад Түүнийг олон түмэн тойрон бүчиж, Бурханы үгийг сонсож байлаа.

2. Тэгээд Тэр нуурын хөвөөнд хоёр завь байхыг харав. Харин загасчид нь завинаасаа буугаад тороо угааж байлаа.

3. Есүс завинуудын нэгэн дээр буюу Симоны завин дээр гараад, газраас жаахан холдуулахыг түүнээс гуйв. Тэгээд Есүс суугаад завин дээрээс олон түмэнд сургаалаа зааж эхлэв.

4. Тэр айлдаж дуусаад, Симонд—Усны гүн уруу нь очоод тороо хаяад барь гэхэд

5. Симон—Эзэн, бид шөнөжингөө зүдрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч Та хэлж байгаа тул тороо хаяад үзье гэв.

6. Тэд тороо хаятал маш их хэмжээний загас баригдаж, тор нь урагдаж эхлэв.

7. Тэд нөгөө завин дээрх бусад нөхдөдөө ирж туслахыг дохиход, тэд ирж хоёр завийг дүүргэхэд тэд живж эхлэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 5