Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 4:9-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэр Түүнийг Иерусалим уруу аваачаад сүмийн орой дээр зогсоогоод, түүнд—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доошоо үсэр.

10. “Чамайг хамгаалах үүргийг Тэр тэнгэр элч нартаа өгнө”

11. мөн“Тэд гар дээрээ Чамайг өргөөд авч явна.Ингэснээр Чи хөлөө чулуунд цохихгүй юм” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд,

12. Есүс—“Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно” гэж бас айлдсан байдаг гэлээ.

13. Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ.

14. Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа.

15. Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.

16. Есүс Өөрийн өссөн хот Назартаа ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Судраас уншихаар босов.

17. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн, доор бичигдсэн хэсгийг олоод,

18. —Эзэний Сүнс Над дээр байна.Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэжТэр Намайг тосолсон юм.Тэр Намайг илгээсэн ньОлзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах,Сохруудад хараа оруулах,Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,

19. мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болойгэж уншаад,

20. номоо хуйлж, харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа.

21. Тэр тэдэнд хандаж—Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав.

22. Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд—Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.

23. Тэр тэдэнд—“Эмч ээ, өөрийгөө анагаа” гэх зүйр үгийг та нар Надад хэлж, Капернаумд үйлдсэн гэж бидэнд сонсогдсон бүхнээ энд, төрөлх хотдоо бас үйлдээч гэх байх л даа гээд,

24. Тэр—Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эш үзүүлэгч төрөлх хотдоо хүндлэгддэггүй.

25. Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан.

26. Гэсэн хэдий ч Елиа тэдний хэн уруу ч илгээгдэлгүй харин зөвхөн Сидон нутгийн Зарефат хэмээх нэгэн бэлэвсэн эмэгтэй уруу илгээгджээ.

27. Мөн эш үзүүлэгч Елишагийн үед Израильд уяман өвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэршээгүй атал зөвхөн Сирийн Нааман гэгч цэвэршжээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 4