Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 4:4-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Есүс—“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж бичигдсэн байдаг гэлээ.

5. Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур дэлхийн бүх хаанчлалуудыг үзүүлэв.

6. Тэгээд диавол Түүнд—Энэ бүх эзэмшил болон тэдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би үүнийг хүссэн хүндээ өгч чадна.

7. Тиймээс хэрэв Чи надад мөргөвөл, энэ бүгд Чинийх болно гэхэд

8. Есүс түүнд—“Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг гэв.

9. Тэр Түүнийг Иерусалим уруу аваачаад сүмийн орой дээр зогсоогоод, түүнд—Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доошоо үсэр.

10. “Чамайг хамгаалах үүргийг Тэр тэнгэр элч нартаа өгнө”

11. мөн“Тэд гар дээрээ Чамайг өргөөд авч явна.Ингэснээр Чи хөлөө чулуунд цохихгүй юм” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд,

12. Есүс—“Чи өөрийн Бурхан Эзэнээ сорьж үл болно” гэж бас айлдсан байдаг гэлээ.

13. Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ.

14. Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа.

15. Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан шагшицгааж байв.

16. Есүс Өөрийн өссөн хот Назартаа ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синагогт орж, Судраас уншихаар босов.

17. Түүнд эш үзүүлэгч Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн, доор бичигдсэн хэсгийг олоод,

18. —Эзэний Сүнс Над дээр байна.Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэжТэр Намайг тосолсон юм.Тэр Намайг илгээсэн ньОлзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах,Сохруудад хараа оруулах,Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу,

19. мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болойгэж уншаад,

20. номоо хуйлж, харгалзагчид эргүүлэн өгөөд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг ширтэн байлаа.

21. Тэр тэдэнд хандаж—Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ гэж айлдав.

22. Бүгд Түүний тухай сайнаар ярьж, Түүний амнаас гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд—Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.

23. Тэр тэдэнд—“Эмч ээ, өөрийгөө анагаа” гэх зүйр үгийг та нар Надад хэлж, Капернаумд үйлдсэн гэж бидэнд сонсогдсон бүхнээ энд, төрөлх хотдоо бас үйлдээч гэх байх л даа гээд,

бүрэн бүлгийг уншина уу Лук 4