Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 3:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Тэр Иордан хавийн бүх газраар явж, нүглүүдийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа.

4. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн,«Цөлд хашхирагч нэгний дуу“Эзэний замыг бэлтгэгтүн,Түүний замыг шулуун болгогтун.

5. Гуу жалга бүр дүүрч,уулс, толгод бүхэн доошлон,тахир нь шулуун болж,хотгор бүхэн тэгшрэх бөгөөд

6. аливаа махан бие Бурханы авралыг үзнэ” гэнэ»гэжээ.

7. Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан олонд хандан—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?

8. Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг бий болгогтун. “Абрахам бол бидний эцэг ” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна.

9. Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Тиймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв.

10. Цугласан олон түүнээс—Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав.

11. Тэр тэдэнд—Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн гэлээ.

12. Зарим татвар хураагчид баптисм хүртэхээр бас ирж, түүнээс—Багш аа, бид яах болж байна? гэхэд,—

13. Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 3