Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 3:19-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Харин захирагч Херод дүүгийнхээ эхнэр Херодиагийн хэрэг болон өөрийн үйлдсэн бузар муу бүх хэргийн төлөө Иоханаас зэмлэл хүртжээ.

20. Энэ бүхэн дээр нэмээд, тэр Иоханыг шоронд хориулжээ.

21. Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байх зуур тэнгэр заагдан,

22. Ариун Сүнс биет хэлбэрээр Түүн дээр тагтаа мэт буун иртэл тэнгэрээс дуу гарч—Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог гэв.

23. Есүс гучаад настай байхдаа Өөрийн үйлчлэлийг эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор, Тэр бол Иосефын хүү, Иосеф нь Елигийн,

24. Ели нь Маттатын, Маттат нь Левийн, Леви нь Мелхигийн, Мелхи нь Ианнайн, Ианнай нь Иосефын,

25. Иосеф нь Маттатиагийн, Маттатиа нь Амосын, Амос нь Нахумын, Нахум нь Хеслийн, Хесли нь Наггайн,

26. Наггай нь Маатын, Маат нь Маттатиагийн, Маттатиа нь Семейний, Семейн нь Иосехын, Иосех нь Иодагийн,

27. Иода нь Иоананы, Иоанан нь Рхесагийн, Рхеса нь Зеруббабелын, Зеруббабел нь Шеалтиелын, Шеалтиел нь Нерийн,

28. Нери нь Мелхигийн, Мелхи нь Аддийн, Адди нь Косамын, Косам нь Елмадамын, Елмадам нь Ерийн,

29. Ер нь Иошуагийн, Иошуа нь Елиезерийн, Елиезер нь Иоримын, Иорим нь Маттатын, Маттат нь Левийн,

30. Леви нь Симеоны, Симеон нь Иудагийн, Иуда нь Иосефын, Иосеф нь Ионамын, Ионам нь Елиакимын,

бүрэн бүлгийг уншина уу Лук 3