Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 3:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Цезарь Тиберийн хаанчлалын арван тав дахь жилд, Понти Пилат Иудейн захирагч, Херод Галилын хаан, түүний дүү Филип Итурае болон Трахонитын мужийн хаан, Лусан Абилений хаан,

2. Аннас болон Каиаф нар тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иохан уруу Бурханы үг ирэв.

3. Тэр Иордан хавийн бүх газраар явж, нүглүүдийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа.

4. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн,«Цөлд хашхирагч нэгний дуу“Эзэний замыг бэлтгэгтүн,Түүний замыг шулуун болгогтун.

5. Гуу жалга бүр дүүрч,уулс, толгод бүхэн доошлон,тахир нь шулуун болж,хотгор бүхэн тэгшрэх бөгөөд

6. аливаа махан бие Бурханы авралыг үзнэ” гэнэ»гэжээ.

7. Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан олонд хандан—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?

бүрэн бүлгийг уншина уу Лук 3