Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 24:5-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Мөнөөх эмэгтэйчүүд айн сандарч, нүүрээ газар хүртэл бөхийлгөсөнд тэд—Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?

6. Тэр энд байхгүй, харин Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа.

7. Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тушаагдаж, цовдлогдоод гурав дахь өдөр нь амилах ёстой гэсэн шүү дээ? гэжээ.

8. Тэд Түүний үгийг санаад,

9. булшнаас буцаж ирээд арван нэгт нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгджээ.

10. Тэд бол Магдалын Мариа, Иоханна, Иаковын эх Мариа нар байсан бөгөөд мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд элч нарт энэ тухай хэлж байлаа.

11. Хэлсэн үгс нь тэдэнд солиотой мэт байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа.

12. Харин Петр босон булш уруу гүйв. Зогсоод дотогш харахад зөвхөн маалинган даавуу л үзэгджээ. Тэр болсон явдалд гайхсаар гэр уруугаа буцав.

13. Үзэгтүн, тэр өдөр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ.

14. Тэд болсон бүх зүйлийн талаар өөр хоорондоо ярьж байв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 24