Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 24:28-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Тэд зорьж явсан тосгондоо ойртон ирэх үед Тэр цаашаа явах гэж байгаа мэт байв.

29. Тэд Түүнийг ятган—Бидэнтэй хамт байгаач. Хэдийн нар хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров.

30. Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв.

31. Тэдний нүд нээгдэж, тэд Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ.

32. Тэд нэг нэгэндээ—Замд Тэр бидэнтэй ярилцаж, Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд,

33. тэр даруйдаа босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад,

34. тэдний—Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод,

35. замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.

36. Тэд ийнхүү ярьж байтал Тэр Өөрөө тэдний дунд зогсож байлаа. Тэр тэдэнд—Амар амгалан нь та нарт байх болтугай гэв.

37. Гэвч тэд айн сандарч, сүнс үзэгдэв хэмээн боджээ.

38. Есүс тэдэнд—Та нар юунд зовж, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ?

39. Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв.

40. Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв.

41. Тэд баярлан, гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс—Та нарт идэх юм байна уу? гэж асуухад

42. тэд хайрсан загас Түүнд өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 24