Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 23:47-56 Ариун Библи, 2004 (АБ2004)

47. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан—Энэ хүн үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.

48. Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлсэн буцан явж байв.

49. Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд болоод Түүнийг таньдаг бүх хүмүүс энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо.

50. Үзэгтүн, Зөвлөлийн гишүүн Иосеф гэгч сайн, зөвт нэгэн байв.

51. (Тэр тэдний шийдвэр, үйл хэрэгтэй санал зөрсөн юм) Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бөгөөд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ.

52. Тэр хүн Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв.

53. Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороож, хад ухаж бэлтгэсэн булшинд тавив. Тэнд шарил ер тавьж байгаагүй ажээ.

54. Энэ нь Амралтын өдрийн өмнөх бэлтгэлийн өдөр байсан юм.

55. Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав.

56. Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн болон үнэрт тос бэлджээ.Амралтын өдөр тэд тушаал ёсоор амрав.

бүрэн бүлгийг уншина уу Лук 23