Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 22:64-71 Ариун Библи, 2004 (АБ2004)

64. Тэд Есүсийн нүдийг боогоод,—Хэн Чамайг цохив, эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа.

65. Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв.

66. Өглөө болж, ард олны ахлагчдын Зөвлөл хуран чуулж, ахлах тахилч нар болон хуулийн багш нар Есүсийг зөвлөлийн танхимд хүргүүлэв.

67. Тэд—Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээтэх гэхэд Тэр—Хэрэв Би хэлбэл, та нар итгэхгүй.

68. Хэрэв Би та нараас асуувал, та нар хариулахгүй.

69. Гэвч үүнээс хойш Хүний Хүү Бурханы сүр хүчний баруун гарт залрах болно гэжээ.

70. Тэд бүгд—Чи тэгээд Бурханы Хүү юм уу? гэсэнд Тэр тэдэнд—Би мөн гэдгийг та нар хэлж байна гэв.

71. Тэд—Бидэнд өөр ямар гэрчлэл хэрэгтэй юм бэ? Бид өөрсдөө үүнийг Түүний Өөрийнх нь амнаас сонслоо шүү дээ гэцгээв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 22