Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 22:56-67 Ариун Библи, 2004 (АБ2004)

56. Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад, анхааралтай ширтсэнээ,—Энэ хүн бас Түүнтэй хамт байсан гэхэд

57. Петр үүнийг үгүйсгэж,—Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ.

58. Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад—Чи бас тэдний нэг шүү дээ! гэхэд Петр—Хүн гуай, би бишээ гэв.

59. Нэг цаг өнгөрсний дараа өөр нэг нь—Энэ хүн бас Галилын хүн тул Түүнтэй хамт байсан нь мэдээж гэлээ.

60. Тэгтэл Петр—Хүн гуай, таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү гэв. Түүнийг ийнхүү ярьж байтал гэнэт тахиа донгодлоо.

61. Эзэн эргэж Петрийн зүг харав. «Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ дээ» гэж өөрт нь хэлсэн Эзэний үгийг Петр санажээ.

62. Тэгээд гадагш гарч, гашуудан уйлав.

63. Есүсийг харгалзагсад Түүнийг зодож, Түүгээр доог тохуу хийв.

64. Тэд Есүсийн нүдийг боогоод,—Хэн Чамайг цохив, эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа.

65. Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв.

66. Өглөө болж, ард олны ахлагчдын Зөвлөл хуран чуулж, ахлах тахилч нар болон хуулийн багш нар Есүсийг зөвлөлийн танхимд хүргүүлэв.

67. Тэд—Хэрэв Чи Христ мөн юм бол бидэнд хэлээтэх гэхэд Тэр—Хэрэв Би хэлбэл, та нар итгэхгүй.

бүрэн бүлгийг уншина уу Лук 22