Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 22:48-58 Ариун Библи, 2004 (АБ2004)

48. Харин Есүс түүнд—Иудас аа, чи үнсэлтээр Хүний Хүүг барьж өгч байна уу? гэв.

49. Түүнийг хүрээлэн зогсогсод юу болох гэж буйг хараад—Эзэн, бид илдээрээ цавччих уу? гээд

50. тэдний нэг нь тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив.

51. Тэгтэл Есүс—Боль, үүнийгээ зогсоо гээд чихэнд нь хүрч мөнөөх боолыг эдгээв.

52. Тэгээд Есүс Өөрийнх нь эсрэг хүрч ирсэн ахлах тахилч нар, ахлагчид болон сүмийн түшмэдэд—Та нар дээрэмчин барих мэт илд, шийдэм агсан ирэв үү?

53. Өдөр бүр Би та нарын хамт сүмд байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.

54. Тэд Түүнийг баривчлан, тэргүүн тахилчийн гэрт хүргэв. Харин Петр холуур дагасаар очив.

55. Хүмүүс хашааны дунд гал түлсний дараа, тойрон сууцгаахад Петр ч тэдний дунд суулаа.

56. Нэгэн зарц охин Петрийг галын гэрэлд суухыг хараад, анхааралтай ширтсэнээ,—Энэ хүн бас Түүнтэй хамт байсан гэхэд

57. Петр үүнийг үгүйсгэж,—Эмэгтэй, Түүнийг чинь би танихгүй гэжээ.

58. Удалгүй, өөр нэг нь түүнийг хараад—Чи бас тэдний нэг шүү дээ! гэхэд Петр—Хүн гуай, би бишээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 22