Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 21:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Есүс дээшээ харж, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг харав.

2. Мөн хоёр зэс зоос өргөж буй нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэйг Тэр харав.

3. Тэр—Би та нарт үнэнээр хэлье. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй бүхнээс илүүг өглөө.

4. Учир нь тэд бүгд илүүдлээсээ өргөлд хийсэн атал харин энэ эмэгтэй ядуу хэрнээ амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв.

5. Зарим хүмүүс сүмийн тухай, тэр нь гоёмсог чулуунуудаар болон өргөлийн зүйлсээр чимэглэгдсэнийг ярьж байхад нь Есүс—

6. Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд гэвэл, нэг ч чулуу нөгөө чулуун дээр давхарлагдаж үлдэхгүй, бүгд нурах тийм өдрүүд ирэх болно гэв.

7. Тэд Түүнээс—Багш аа, энэ нь хэзээ болох вэ? Эдгээр нь болох үед ямар шинж тэмдэг байх бол? гэж асууцгаав.

8. Тэр—Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай. Яагаад гэвэл Миний нэрээр олон хүн ирэх бөгөөд тэд “Би бол Тэр байна”, “Цаг ойрхон байна” гэх болно. Тэдний араас бүү яв.

9. Та нар дайн дажин, түгшүүрийн тухай сонсвол бүү айгтун. Учир нь эхлээд энэ бүхэн болох ёстой юм. Харин төгсгөл нь хараахан биш юм гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 21