Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 20:9-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар холын аянд гарчээ.

10. Тэгээд ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тэдэн уруу боолоо явуулжээ. Гэтэл усан үзмийн тариаланчид түүнийг зодоод, гар хоосон буцаав.

11. Тэр өөр боолоо явуулсанд, тэд бас л түүнийг зодож доромжлон гутаагаад, гар хоосон буцаажээ.

12. Тэр гурав дахийг нь явуулахад, тэд боолыг нь зодож гэмтээгээд хөөн явуулжээ.

13. Тэгээд усан үзмийн цэцэрлэгийн эзэн “Би яах вэ? Би өөрийн хайртай хүүгээ явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх” гэв.

14. Харин усан үзмийн тариаланчид хүүг хараад, “Энэ чинь өв залгамжлагч байна. Түүнийг алчихъя. Хөрөнгө нь биднийх болно шүү дээ” гэж өөр хоорондоо зөвшилцөөд,

15. тэд түүнийг усан үзмийн цэцэрлэгээс гарган хаяж, алжээ. Тэгвэл усан үзмийн цэцэрлэгийн эзэн тэднийг яах вэ?

16. Тэр ирж, усан үзмийн тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн цэцэрлэгээ өөр хүмүүст өгөх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс—Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд

бүрэн бүлгийг уншина уу Лук 20