Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 20:32-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

32. Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв.

33. Иймд амилалт дээр тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Юу гэвэл тэд долуулаа түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэжээ.

34. Есүс тэдэнд—Энэ үеийн хөвгүүд нь гэрлэж, охидоо хадамд гаргадаг.

35. Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалтад хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс нь эхнэр ч авахгүй, нөхөрт ч гарахгүй.

36. Тэд тэнгэр элч нартай адил тул цаашид үхэж чадахгүй бөгөөд амилалтын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм.

37. Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм.

38. Тиймээс Тэр үхэгсдийн Бурхан биш, харин амьдын Бурхан мөн. Учир нь Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав.

39. Хуулийн багш нарын зарим нь—Багш аа, Та сайн хэллээ гэв.

40. Учир нь тэд Түүнээс юуны ч тухай дахиж асуухыг зүрхэлсэнгүй.

41. Тэр тэдэнд—Христ бол Давидын Хүү мөн гэж тэд яагаад ярина вэ?

42. Давид өөрөө Дуулал номд“Эзэн миний Эзэнд«Миний баруун гарт залрагтун.

43. Ингэхдээ дайснуудыг чиньБи Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» гэж айлдав”гэсэн.

44. Давид Түүнийг “Эзэн” гэсэн юм бол, Тэр хэрхэн түүний хүү нь байж таарах билээ? гэв.

45. Тийнхүү бүх ард олныг сонсож байх зуур Тэр шавь нартаа—

46. Урт дээлтэй явах дуртай, зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, синагогт тэргүүн суудалд болоод найран дээр хойморт залрахыг дурлагч хуулийн багш нараас болгоомжлогтун.

47. Тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Ийм хүмүүс үлэмжийн ял хүртэнэ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 20