Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 20:24-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Надад денар үзүүлээч. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд—Цезарийнх гэжээ.

25. Есүс тэдэнд—Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав.

26. Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултанд нь гайхацгаан дуугаа хураав.

27. (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн уруу ирэв.

28. Тэд Түүнээс асуун—Багш аа, “Хэрэв хэн нэгний чинь ах үхэхдээ, тэр нь эхнэртэй атлаа үр хүүхэдгүй байсан бол, дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж Мосе бидэнд бичжээ.

29. Тэгвэл ах дүү долоо байжээ. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхжээ.

30. Хоёр дахь нь,

31. гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхдээ үлдээлгүй үхжээ.

32. Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв.

33. Иймд амилалт дээр тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Юу гэвэл тэд долуулаа түүнийг эхнэрээ болгон авсан шүү дээ гэжээ.

34. Есүс тэдэнд—Энэ үеийн хөвгүүд нь гэрлэж, охидоо хадамд гаргадаг.

35. Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалтад хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс нь эхнэр ч авахгүй, нөхөрт ч гарахгүй.

36. Тэд тэнгэр элч нартай адил тул цаашид үхэж чадахгүй бөгөөд амилалтын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм.

37. Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Лук 20