Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 20:20-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тэд Түүнийг ажиглан, зөвт мэт дүр эсгэгч туршуулуудыг Түүн уруу явуулав. Ингэсэн нь Түүнийг үгэн дээр нь олзлон барьж захирагчийн эрх мэдэлд тушаах зорилготой байв.

21. Тэд Түүнээс—Багш аа, Таныг зөв ярьж, сургадаг агаад хэнийг ч ялгалгүй, харин Бурханы замыг үнэнээр заадгийг тань бид мэднэ.

22. Цезарьт татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув.

23. Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд хандан—

24. Надад денар үзүүлээч. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд—Цезарийнх гэжээ.

25. Есүс тэдэнд—Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд өг гэж айлдав.

26. Ийнхүү тэд Түүнийг ард олны өмнө айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултанд нь гайхацгаан дуугаа хураав.

27. (Амилалт гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн уруу ирэв.

бүрэн бүлгийг уншина уу Лук 20