Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 2:42-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

42. Түүнийг арван хоёр настай байхад нь Баярын заншил ёсоор тэд мөн тийш явцгаав.

43. Тогтсон хоногуудын тоог гүйцээсний дараа тэд буцахад Есүс хүү Иерусалимд үлджээ. Эцэг эх нь ч үүнийг анзаарсангүй.

44. Харин Түүнийг жингийн цуваан дунд яваа хэмээн бодож, аяныхаа нэг өдрийг ардаа өнгөрөөжээ. Тэд Түүнийг төрөл садан болоод танилуудынхаа дунд хайж эхлэв.

45. Тэд Түүнийг олсонгүй. Тэгээд Есүсийг хайн Иерусалим уруу буцан ирэв.

46. Гурван өдрийн дараа тэд Түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь олжээ.

47. Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв.

48. Тэд Түүнийг хараад гайхаж, эх нь Түүнд—Хүү минь, Чи юунд бидэнд ингэж хандав? Эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа гэхэд,

49. Тэр—Та нар юунд Намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү? гэв.

50. Түүний хэлсэн үгийг тэд ойлгосонгүй.

51. Тэр тэдний хамт явсаар Назарт ирж, тэдний үгэнд дуулгавартай байв. Энэ бүхнийг нь Түүний эх зүрх сэтгэлдээ нандигнан хадгалсан юм.

52. Есүсийн бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ.

бүрэн бүлгийг уншина уу Лук 2