Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 2:12-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ.

13. Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,—

14. Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.

15. Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биедээ—Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ.

16. Тэд яаран ирж, Мариа, Иосеф болон тэжээлийн тэвшин дотор хэвтэж буй Хүүг олж очив.

17. Тэд үүнийг хараад мөнөөх Хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ.

18. Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ.

19. Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм.

20. Өөрсдөд нь хэлүүлсний дагуу сонсож, үзсэн болгоныхоо төлөө хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.

21. Найман өдрийн дараа Түүний хөвчийг хөндөн Түүнд Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэр элч энэ нэрийг өгсөн ажээ.

22. Мосегийн хууль ёсоор цэвэрших өдрүүд нь дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав.

23. Энэ нь «Хэвлийг нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм.

24. Ингэхдээ Эзэний хуульд «Хос хүүрзгэнэ эсвэл тагтааны хоёр дэгдээхийг» гэсний дагуу тахил өргөхийн тулд иржээ.

25. Үзэгтүн, Иерусалимд Симеон гэгч зөвт шударга агаад сүсэгт нэгэн байв. Тэр Израилийн тайтгарлыг хүлээж байсан бөгөөд түүний дээр Ариун Сүнс байлаа.

26. Эзэний Христийг үзэхээс нааш өөрийг нь үхэхгүй хэмээн Ариун Сүнс түүнд илэрхийлсэн байжээ.

27. Тэр хүн Сүнсэнд хөтлөгдсөөр сүмд иржээ. Хүү Есүсийн төлөө Хуулийн ёслолыг үйлдэхийн тулд эцэг эх нь Түүнийг сүмд авчрах үед нь

бүрэн бүлгийг уншина уу Лук 2