Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 2:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ.

2. Энэ нь Куирини Сирийн захирагч байсан үед хийсэн анхны тооллого байлаа.

3. Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав.

4. Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу

5. хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав.

6. Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж,

7. тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.

8. Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ.

9. Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.

10. Тэнгэр элч тэдэнд—Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.

бүрэн бүлгийг уншина уу Лук 2