Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 19:43-48 Ариун Библи, 2004 (АБ2004)

43. Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж, тал талаас чинь бүчих өдрүүд ирэх үед

44. чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгшлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурханы ирсэн цагийг чи мэдээгүй юм гэв.

45. Тэр сүмд орж, худалдаачдыг хөөн гаргаад,

46. тэдэнд—“Миний гэр бол залбирлын гэр байх ёстой” гэж бичигдсэн байтал та нар сүмийг дээрэмчдийн үүр болгожээ гэв.

47. Есүс өдөр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар болон олны ахлагчид Түүнийг хөнөөхийг оролдовч,

48. ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Лук 19