Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Лук 19:27-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй миний дайснуудыг нааш авчирч, миний өмнө тэднийг хөнөөгтүн” гэж зарлиг буулгажээ гэв.

28. Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав.

29. Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд хүрч ирээд, шавь нараасаа хоёрыг илгээн,—

30. Та нар зэргэлдээх суурин уруу яв. Тэнд очоод, та нар урьд нь хүн ер унаж байгаагүй илжигний дудранг олно. Тайлаад энд аваад ир.

31. Хэрэв хэн нэгэн та нараас “Та нар юунд түүний уяаг тайлна вэ?” гэвэл, “Эзэнд хэрэгтэй байна” гэж хэл гэжээ.

32. Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олж харав.

33. Тийнхүү тэд дудрангийн уяаг тайлах үед эзэн нь тэднээс—Та нар юунд дудрангийн уяаг тайлав? гэхэд

34. тэд—Эзэнд хэрэгтэй байна гэв.

35. Тэд дудранг хөтлөн ирэхэд, хүмүүс түүн дээр хувцсаа тохоцгоож, Есүсийг мордуулав.

36. Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь хувцсаа дэвсэж байлаа.

37. Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж,—

бүрэн бүлгийг уншина уу Лук 19